Барилга-инженерийн цэргийн удирдах газрын "Ахлагчийн зөвлөл"-өөс санаачилан 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн "Speaking club" үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.
Энэ долоо хоногт 3 дахь удаагаа хичээллэж буй уг клубын гишүүдийн ярианы ур чадвар сайжран, үгийн сан нэмэгдэн, англи хэлээр дамжуулан хамт олны дунд нөхөрсөг, халуун дулаан орчин бүрдсэн ач холбогдолтой болж байна.
Клубт шинээр элсэх хүсэлтэй Улаанхуаран цэргийн хүрээний бие бүрэлдэхүүнд нээлттэй бөгөөд сонирхсон алба хаагчдыг долоо хоног бүрийн Пүрэв гарагт Удирдах газрын хурлын зааланд 14:00 цагт хүрэлцэн ирэхийг урьж байна.