“Монгол цэргийн өдөр”орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан Архангай аймгийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Мөрдөстэй эмэгтэйчүүд”-ийн уулзалт хэлэлцүүлэг энэ сарын 16-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээний эхэнд Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батжаргал нээж үг хэлж мөрдөст нэг эмэгтэйчүүддээ амжилт хүслээ. Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Наранчимэг “Мөрдөстэй эмэгтэйчүүдийн онцлог, нийгэмд эзлэх байр суурийг олон нийтэд сурталчлах, тулгамдаж буй асуудал”-ын талаар ярилцаж, санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах тэдний хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэх, цаашид хамтын ажиллагааг идэвхжүүлэх тал дээр хэлэлцүүлэг өрнүүлж, төлөөлөгч нар алба салбартаа шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа ажлын талаар ярилцсан юм. Реферант С.Мөнгөнзаяа “Аймгийн хэмжээнд эмэгтэй алба хаагч нарт тулгарч байгаа хүний эрхийн зөрчил” сэдвээр илтгэл тавьж, цаашид авах арга хэмжээний санал бодлоо хуваалцлаа.
Мөн Хөгжимт драмын театрын дуучдаас мэндчилгээ дэвшүүлж, Насан туршийн суралцахуйн төвийн дарга Б.Ганчимэг “Эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжил” сэдвээр илтгэл тавьж, мөрдөст бүсгүйчүүдээс өөрт тохиолдсон түүхээ хуваалцсан нь энэ өдрийн чимэг илтгэл байлаа.
Дэслэгч Ч.ЦЭРЭНДЭЖИД