• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН 2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2023-12-18
Үзсэн: 175

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН 2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2023-12-18 Үзсэн: 175



Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн 2023 оны гүйцэтгэлийн тайлангийн хурал өнөөдөр (2023.12.18) амжилттай зохион байгуулагдлаа.

Тайлангийн хуралд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Зэвсэгт хүчний Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Г.Баярхүү, удирдах газрын нийт бие бүрэлдэхүүн болон Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн захирагч, бие бүрэлдэхүүн танхимаар оролцож, харьяа Зэвсэгт хүчний 017, 110, 338, 339, 340, 342 дугаар ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүн цахимаар тус тус оролцлоо.

Хурлын үеэр Зэвсэгт хүчний материал хэрэгслийн хангалтаар зохион байгуулж болох “Тавилгын үйлдвэр”-ийн нээлтийн ажиллагааг зохион байгуулж, бүтээгдэхүүний дээжийг танилцуулсан.

Удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг танилцуулж, Барилга-инженерийн цэргийн онцлох үйл явдал болох Улс орны стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах төсөл”, “Зэвсэгт хүчний отгон анги байгуулагдаж, үйл ажиллагааг жигдрүүлсэн”, “Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн аклагдсан уурын зуухыг тавилгын үйлдвэр болгон ашиглалтад оруулсан” зэрэг ажлуудыг онцоллоо. Хурлын дэгийн дагуу асуулт, хариулт, санал, шүүмж зохион байгуулж, хурлын төгсгөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр Барилга-инженерийн цэргийн нийт бие бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өгч, “Бүтээн байгуулалтын олон төслийг гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь дан ганц асуудал хариуцсан мэргэжилтний үүрэг бус  хүн удирдаж байгаа дарга нэг бүрийн үүрэг мөн” гэж онцлон захиж, бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Энэ үеэр Удирдах газрын дэргэдэх “Бүтээлч залуус” хамтлаг уран бүтээлээсээ толилуулж, хуралд оролцсон хүндэт зочид, нийт бие бүрэлдэхүүнд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн.

Тайлангийн хуралд удирдах газрын бүтцийн нэгж, харьяа ангиудын тайланг зурагт самбараар танилцуулж, инженерийн болон хөдөлмөр хамгаалалын хэрэгслийг дэлгэн байрлуулсан нь онцлогтой боллоо.

 

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667