• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 110 ДУГААР АНГИ
Нийтэлсэн: 2022-06-27


    Зэвсэгт Хүчний Жанжин штабын “Дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн албан даалгаварын хүрээнд Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймгийн Цагдаагийн газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран “Аажуу явбал аяндаа хүрнэ” арга хэмжээнд Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүн нэгдэж замын цагдаагийн тасгийн Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын зохицуулагч ахлах дэслэгч Л.Зоригтбаатар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр сургалт зохион байгууллаа. Уг сургалтын хүрээнд орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, жолоочийн нойр дутуу ядарсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолооч биш хүнд жолоо шилжүүлэх зэргийг бие бүрэлдэхүүнд анхааруулж гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан. Тээврийн цагдаагийн албанаас хийсэн судалгаагаар Монгол Улсад зам тээврийн ослоор сүүлийн 10 жилийн хугацаанд 4593 иргэн амь насаа алдаж, 11212 иргэн гэмтэж хөдөлмөрийн чадвараа алдсан байна.

Ахлах дэслэгч Д.Даваажаргал