Барилга-инженерийн цэргийн удирдах газрын нийт эмэгтэй алба хаагчид болон харьяа ангиудын шилдэг эмэгтэй ахлагч нарт удирдах газрын удирдлага, хамт олон энэ сарын 06-ны өдөр баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэл үзүүлэх ажиллагааны үеэр хүндэт зочдыг халуун виногоор угтан авч, урлагийн мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардуулсан. Гарын бэлэг гардуулах үед Удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулганы үеэр цэргийн гавьяаны одон, цэргийн хүндэт медаль хүртсэн алба хаагчдыг алдаршуулж, гарын бэлэг маань гоо сайхны бэлгэдэл, байгалд ээлтэй, эерэг энерги бүрдүүлж, нойргүйдлийг эмчилдэг, стрессийг бууруулах зэрэг ач холбогдлыг бодон сонгосноо” онцолж байв.
Энэхүү ажиллагаанд Удирдах газрын эмэгтэйчүүд болон харьяа ангиудын шилдэг 30 эмэгтэй цэргийн алба хаагч оролцож, эмэгтэйчүүд үзэл бодлоо илэрхийлж, нэгэн үдшийг хамт өнгөрүүлсэн нь онцлог байлаа.