• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН 2024-2025 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2024-10-30
Үзсэн: 56815

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН 2024-2025 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2024-10-30 Үзсэн: 56815



      Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргүүд “Цэргийн сургалт бэлтгэл-хүний хөгжил” сэдвээр 2024-2025 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаагаа өнөөдөр (2023.10.30) амжилттай зохион байгууллаа.

          Тус үйл ажиллагаанд Барилга-инженерийн цэргийн удирдах газрын нийт бие бүрэлдэхүүн болон Барилга-инженерийн цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-ийн цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүн танхимаар, харьяа ангиудын нийт бие бүрэлдэхүүн цахимаар оролцсон.

          Удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан үйл ажиллагааг нээж, Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн дэслэгч М.Билгүүнтөр, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн ахлагч М.Энхцэцэг, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн байлдагч Д.Төмөрчөдөр нар нийт бие бүрэлдэхүүнд хандан амжилт хүсэж үг хэлсэн юм.

      Нээлтийн үйл ажиллагаанд зориулсан сургалтаар “Монгол Улсын Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, “Батлан хамгаалах салбарын шударга байдал, авлигын хор хөнөөл, Авлигаас урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал, “Хүний эрхийн үндсэн ойлголт” сэдвээр сургагч багш Б.Өлзийсайхан, сургагч багш Д.Амараа, “Төрийн албаны шинэтгэл, төрийн алба хаагчийн ёс зүйн тухайн хууль, түүний хэрэглээ” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн референт Л.Лхамжав, “Цахим гэмт хэргийн талаарх ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам сэдвээр” Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Баясгалан нар мэдээлэл хийлээ.

          Энэ сургуулийн жил барилга-инженерийн цэргийн сургалт бэлтгэл нь уламжлалт хэв маягаас татгалзаж, байнгын бие бүрэлдэхүүний сургалтыг цугларалтаар зохион байгуулж байгаагаар онцлог юм

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667