• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАГЫН НАЙЗУУД НЭГЭН ӨДӨР ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-11-25
Үзсэн: 56

БАГЫН НАЙЗУУД НЭГЭН ӨДӨР ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-11-25 Үзсэн: 56



          Архангай аймагт байрлах Зэвсэгт хүчний 342 дугаар ангид Монгол орон даяар нэгэн зэрэг явагдаж байгаа Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр “Цэргийн тангараг" өргөх ажиллагаа болон орон нутгийн санхүүжилтээр баригдсан "Цэргийн байр, цэргийн гал тогоо, уурын зуух"-ны барилгын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа.

        Өдөрлөгт Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.Батжаргал, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан нар болон эцэг эх, гэр бүлийн төлөөлөл, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилчид оролцож байна.

 

          Анх удаа хугацаат цэргийн алба хаагч хүлээн авч буй тус ангид нэгдүгээр ангиас найзалсан Дундговь аймгийн харьяат байлдагч А.Баттөр, Б.Пүрэв, Э.Батсуурь нар өнөөдөр “Цэргийн тангараг”-аа эх орон, ард түмэндээ өргөж байгаа нь бахархалтай сайхан байна. “Цагаан толгой”, “Тооны хүрд”-ээ хамтдаа сурч байсан багын найзууд ШУТИС, Этүгэн, Хөдөө аж ахуйн сургуулийн 1-р курсын оюутнууд бөгөөд “Цэргийн зарлан хуудас”-аа авч дахин нэг жил мөр зэрэгцэн амьдралын их сургуульд суралцахаар хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ирсэн билээ.

           Шинэ цэргийн байранд анхны цэргүүдээ угтан авсан тус ангийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож буй дайчдын гэр бүлийн төлөөлөлтэй Удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан уулзаж, санал, сэтгэгдлийг сонсч, хугацаат цэргийн алба хаагчдын хоолны норм, амт чанарын байдлыг танилцуулан, орон нутгийн “Тамир”, “АВ” телевиз, хэвлэл мэдээллийн сайтууд оролцож, мэдээ, мэдээллийг шуурхай хүргэлээ.

            Мөн эцэг эхчүүд, гэр бүлийн төлөөллийн ая тухтай байдлыг хангах үүднээс 15 монгол гэрийг ангийн байрлалдаа байрлуулж халуун цай, аарцаар үйлчилсэн нь эцэг эхчүүдийн талархалыг хүлээсэн ажил болсон.

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47668