“Хантайшир Уул” аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Говь-Алтай аймагт бүтээн байгуулалт энэ сард өрнөж байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2023 оны А/173 дугаар тушаалын дагуу тус аймгийн Алтай хотын Жанчивын талбай болон Жанчивын гудамжны хатуу хучилттай автозам, ногоон байгууламж, инженерийн ус зайлуулах шугам сүлжээний ажил, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн хамт олон инженерийн шийдэл бүхий чанар, стандартын шаардлага хангаж, чанартай хийж гүйцэтгэлээ.
Жанчивын талбай болон бусад бүтээн байгуулалтыг нутгийн захиргааны байгууллага, ард иргэдэд хүлээлгэн өгөх, Жанчивын гудамжны хатуу хучилттай автозамын нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдсан.
Ахмад Э.Тэргэл