• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГҮҮД БЭСРЭГ НААДАМ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2023-07-08
Үзсэн: 98

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГҮҮД БЭСРЭГ НААДАМ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2023-07-08 Үзсэн: 98



        “Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Сүхбаатар аймагт байрлах Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн алба хаагчид энэ сарын 07-ны өдөр “Бэсрэг наадам” зохион байгууллаа.

         Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бэсрэг наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шагай шүүрэх, шагай харвах, сээр шалгах наадгай, хурдан морины уралдаан, шилдэг үндэсний хувцас шалгаруулах зэрэг тэмцээн уралдаануудыг явуулсан юм.

         Эдгээр тэмцээн уралдаануудад ангийн захирагчаасаа байлдагч хүртлээ идэвхтэй оролцож аваргуудаа тодруулан өргөмжлөл, дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулав. Түүнчлэн наадмын үеэр азын сугалаа явуулж, азтанууддаа Монгол ахуйн дурсгалын зүйлс гардууллаа.

          Ийнхүү тус ангийн бие бүрэлдэхүүн нэг өдрийг хамт олноороо сэтгэл хангалуун, баяр жаргалаар дүүрэн өнгөрүүллээ.

Ц.Мөнхзул

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667