Баянхонгор аймагт Монголын хүүхдийн спортын зуны Vll наадам энэ сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Зэвсэгт хүчний 339 дүгээр анги тус наадмын боксын тэмцээнийг энэ сарын 23-наас 29-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн “Дөвөнт” спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Боксын тэмцээн хөвгүүдийн 10, охидын 8 жинд өрсөлдөж, тэмцээний жин тус бүрийн шилдгүүд өнөөдөр /2023.06.29/ тодорлоо. Монголын Хүүхдийн спортын VII наадамд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 5000 гаруй тамирчин 10 хоногийн туршид хурд , хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Дэслэгч М.Анхжаргал