Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох хоёрдугаар шатны үзлэгт Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хамрагдлаа.
Үзлэгийг Удирдах газрын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг энэ сарын 28-ны өдөр цэргийн алба хаагчдын ёс зүй, дүрэмч-жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн бэлэн байдлын түвшиг тогтоох чиглэлээр явуулж, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин нөхцөл, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэлийг сайжруулах чиглэлээр үнэлэлт, дүгнэлт өгсөн байна.
Ахмад Б.Одбаяр