• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАХИМ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2023-06-06
Үзсэн: 129

ЦАХИМ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2023-06-06 Үзсэн: 129



Барилга-инженерийн цэргийн удирдах газрын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн 2023 оны эхний хагас жилийн тайлангийн өргөтгөсөн хуралдааныг энэ сарын 6-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хуралдаанаар Зэвсэгт хүчний 017, 110, 338, 339, 340, 341, 342 дугаар ангиудын салбар зөвлөлүүд 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааг тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон юм.

Хурлын төгсгөлд Удирдах газрын даргын орлогч, штабын дарга, салбар зөвлөлийн дарга хурандаа Ж.Баясгалан тус газрын харьяа салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид офицер, ахлагч нарын нийгмийн хамгаалал, сэтгэл зүйн хангалтын ажлыг эрчимжүүлэх, цэргийн алба, харуул хоногийн манааны үүрэг гүйцэтгэлтийг сайжруулах, холбооны бэлэн байдал, төрийн болон албаны нууц, хадгалалт хамгаалалтад хяналт тавих, тээврийн хэрэгслийн бэлэн байдал, жолоочийн хариуцлагад анхаарах, шинээр хэрэгжиж буй цэргийн албыг зохион байгуулах зааврын мөрдөж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667