• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАБЭА-Н 2 ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2023-06-05
Үзсэн: 103

ХАБЭА-Н 2 ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2023-06-05 Үзсэн: 103



ЗХЖШ-ын даргын 2023 оны А/39 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төвийн 2 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус газрын хурлын зааланд зохион байгуулагдлаа.    

Төгсөлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, тус газрын даргын орлогч, штабын дарга хурандаа Ж.Баясгалан, Ерөнхий инженер, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Энхцог нар оролцож, төгсөгчдөд сертификат гардуулсан.

Сургалтад ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, Төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан 55 мэргэжилтэн хамрагдаж, 43 алба хаагч амжилттай төгссөн байна. Тус сургалт 30 хоногийн сургалтыг түргэвчилсэн аргаар 14 хоногт багтаан танхимаар вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог байлаа.

Цаашид тус сургалтын төв нь 2023 оны 3, 4 дүгээр улиралд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх сургалтыг 2-3 удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Хошууч М.Хишигбаяр

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47668