• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ДҮРМИЙН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-03-27
Үзсэн: 73

ЦЭРГИЙН ДҮРМИЙН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-03-27 Үзсэн: 73



    Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчийн ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүнд сурталчлах, тэдний дүрмийн мэдлэгийг нэмэгдүүлэх, бататгах зорилгоор “1 долоо хоногт 1 дүрэм судалъя” аяныг зохион байгуулж байна.

    Энэ аяны хүрээнд хэлтэс, албадын цэргийн алба хаагчдын дунд “Цэргийн дотоод албаны дүрэм”-ээр асуулт, хариултын тэмцээнийг явуулж, үр дүнг тооцон ажиллалаа.

   Цаашид офицер, ахлагчийн цэргийн дүрмийн мэдлэгийг нэмэгдүүлэн бататгах, албандаа хэвшүүлэх зорилгоор 7 хоног бүр цэргийн дүрмээр төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хошууч Б.АНУЖИН

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47668