• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-10
Үзсэн: 163

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-10 Үзсэн: 163



XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн цагаан сарын баярыг угтан Барилга-инженерийн цэргээс тэтгэвэр, чөлөөндөө гарсан өндөр настан, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Удирдах газрын шинэ байрандаа зохион байгууллаа.

Тус ёслолын ажиллагаанд Барилга-инженерийн цэргийн өндөр настан, ахмад дайчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан Барилга-инженерийн цэргийн үндсэн үүрэг, хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр, ирээдүйн чиг хандлагын талаар танилцуулга хийж хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр хүрэлцэн ирсэн ахмадууд Удирдах газрын харьяа ангиудын цэргийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолтыг үзэж сонирхлоо.

ХОШУУЧ Б.АНУЖИН

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667