• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЗӨВ ХАРИЛЦАА-ЗӨВ ХАНДЛАГА”
Нийтэлсэн: 2022-12-13
Үзсэн: 107

“ЗӨВ ХАРИЛЦАА-ЗӨВ ХАНДЛАГА”
Нийтэлсэн: 2022-12-13 Үзсэн: 107



     Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлөөс Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын цэргийн алба хаагчид, бие бүрэлдэхүүнд сэтгэл зүй, ёс суртахуун, харилцаа хандлага, төлөвшилд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

     Энэ удаа Монгол Улсын гавьяат барилгачин, хошууч генерал Х.Жүгдэрнамжилын нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд “Цэргийн алба хаагчдын ёс зүй”, “Эх оронч үзэл, төлөвшил, бахархал” сэдвээр “Отгонтэнгэр” их сургуулийн багш, гавьяат багш, доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Б.Галиндэв, “Цэргийн алба хаагчдад эрүүл мэндийн боловсрол олгох нь” сэдвээр Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, чөлөөнд байгаа хурандаа Л.Жамбалжав, “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа” сэдвээр Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны мэргэжилтэн, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн нарийн бичгийн дарга хошууч А.Октябрь нар мэдээлэл хийж, дээрх сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа.

Хошууч С.БАТБААТАР

 

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667