Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 2022 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн дайчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг энэ сарын 26-ны өдрийн зохион байгуулж явууллаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргын орлогч, Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Ц.Ганхөлөг, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Ц.Отгонцэрэн, ангийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эх, гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж ангийн захирагч хурандаа Б.Дорждэрэм үг хэлж, шинэ дайчдын цэргийн албанд нь амжилт хүссэн ба хугацаат цэргийн алба хаагчдыг төлөөлж байлдагч Б.Болдбат үг хэллээ.
Эл өдөр “Ангийн үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эх, гэр бүлийн төлөөлөлд дэлгэрэнгүй танилцуулга хийсний зэрэгцээ “Дайчин алдрын танхим”, номын сан, цэргийн байр, цэргийн гал тогоо, спорт заалны үйл ажиллагааг сурталчлав.
Мөн ангийн онцлог, үйл ажиллагааг илтгэсэн зэвсэглэл, барилга-инженерийн багаж хэрэгслийн үзэсгэлэнг дэлгэж сонирхуулсан бөгөөд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, хугацаат цэргийн алба хаагчдын урлагийн тоглолтыг үзүүллээ. Хошууч С.БАТБААТАР