• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХVЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИЙН ШИНЭ ДАЙЧИД ТАНГАРАГ ӨРГӨН ЭХ ОРНЫ ХVV БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-11-26
Үзсэн: 87

ЗЭВСЭГТ ХVЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИЙН ШИНЭ ДАЙЧИД ТАНГАРАГ ӨРГӨН ЭХ ОРНЫ ХVV БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-11-26 Үзсэн: 87



      Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа даян дэлхийд тунхаглан зарласан түүхт 98 жилийн ойн энэ өдөр Зэвсэгт хүчний 339 ангийн 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Завхан, Говь-алтай Өвөрхангай аймгийн Цэргийн штаб, болон орон нутгийн удирдлагууд, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцов.

     Мөн дайчдын цэргийн тангараг ёслолд 339 дүгээр ангийн захирагч хурандаа Ц. Батхүү аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, аймгийн Тамгын газрын дарга Д.Энхжаргал болон бусад цэргийн хүрээний дарга зочид төлөөлөгчид , хүрэлцэн ирж монгол бахарал өдөр болон улс тунхаглан зарлсаны түүхт 98 жилийн ойд зориулан хүндэтгэлийн цэцэг өргөх ёслол, ажилдаа амжилт гаргасан зарим офицер, ахлагч нарыг төрийн болон батлан хамгаалах салбарын одон медалиар шагналаа Арга хэмжээний дараа тангараг өргөсөн шинэ дайчид гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, зохион байгуулагдлаа. ЗХ-339 дүгээр ангийн соёл хүмүүжлийн офицер Б.Пагамдулам.

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667