• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2022-10-24
Үзсэн: 85

ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2022-10-24 Үзсэн: 85



Зэвсэгт хүчний 341 дүгээр анги 2022-2023 оны сургуулийн жилийн заах аргын цугларалтыг "Цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах онол, арга зүй" сэдвийн хүрээнд ангийн хээрийн байрлалын районд амжилттай зохион байгуулж явууллаа.

Уг цугларалтад удирдлага, штабын офицерууд, тасаг, албадын дарга нар болон даргалах албан тушаалын ахлагч нарыг оролцуулан “Удирдах бүрэлдэхүүний манлайлал цэргийн сургалт бэлтгэлд нөлөөлөх нь”, “Штабын бэлтгэл, сургалтыг зохион байгуулах арга зүй”, “Цэргийн сургалт бэлтгэлийн зорилго, зорилт, зохион байгуулах арга зүй”, “Сэтгэл зүйн хангалтын үүрэг, зорилго”, “ХАБЭА-н ерөнхий ойлголт, туршлага сургамж“, Ангийн авто болон замын ажлын техникийн бэлэн байдал, засвар ашиглалт, туршлага сургамж, “Хүний биеийн бүтэц, анатоми, амилуулах суурь тусламж”, “Бүтээн байгуулалтын ажилд оролцсон туршлага сургамж” гэсэн сэдвүүдээр хичээл сургалтуудыг зохион байгууллаа. Үүний зэрэгцээ ангийн нийт бие бүрэлдэхүүний дунд “Байгууллагын үнэт зүйл”сэдвээр нэгдсэн хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

Цугларалтын төгсгөлд цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 20 км-ийн явган маршийг “Ээж хайрхан”-ны чиглэлд зохион байгуулж маршийн явцад тактикийн болон байр зүйн баримжаалал хийх, бүлэг, тасгийн ажиллагаа, татан гаргалт гэсэн сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.

Ахлах дэслэгч Г.ТҮМЭНБАЯР

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667