• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГЫН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ТӨГСӨВ
Нийтэлсэн: 2022-07-06
Үзсэн: 127

БАРИЛГЫН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ТӨГСӨВ
Нийтэлсэн: 2022-07-06 Үзсэн: 127



    Ангийн 2021-2022 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу тус анги Техник технологийн политехникийн коллежтой хамтран зохион байгуулсан мэргэжлийн боловсрол олгох сургалтад “Барилгын өргөн мэргэжлээр” 92 хугацаат цэргийн алба хаагч, “Хүнд машин механизмын засварчин” мэргэжлээр 4 ахлагч, “Автын засварчин” мэргэжлээр 3 ахлагч, “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлээр 1 ахлагч, “Компьютерын оператор” мэргэжлээр 3 ахлагч суралцаж, сургуулиа амжилттай төгслөө.

   Тус арга хэмжээнд Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Цэргийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга хурандаа Т.Батсайхан, хүний нөөцийн тасгийн дарга дэд хурандаа Ц.Батдорж, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч хурандаа Б.Дорждэрэм, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч хурандаа Н.Цэцэнхүү нар оролцолоо.

   Сургалтад хамрагдсан бүрэлдэхүүн ангийн байрлалд болон Техник технологийн политехникийн коллежийн материаллаг баазыг түшиглэн онол, дадлагын сургалтад хамрагдан, энэ оны 3 дугаар сараас барилгын талбайд үйлдвэрлэлийн дадлагыг хийж дуусан, шалгалтаа амжилттай өгч, мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. Ахлагчийн бүрэлдэхүүнийг хамруулж, тэдний ур чадварыг нэмэгдүүлсэн, мөн цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах ахлагч нарт энгийн мэргэжил эзэмших сургалтыг зохион байгуулсан нь энэ удаагийн сургалтын онцлог боллоо.

Тэргүүн ахлагч А.ЦЭРЭНТОГТОХ

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47668