• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗУНЫ ЗУГААТАЙ БҮЖИГ
Нийтэлсэн: 2022-06-20
Үзсэн: 80

ЗУНЫ ЗУГААТАЙ БҮЖИГ
Нийтэлсэн: 2022-06-20 Үзсэн: 80



Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагчийн 2022 оны 06 дугаар сарын 13 ны өдөр “Зуны зугаатай бүжиг” хөтөлбөрт төлөвлөгөө батлагдан алба хаагчдын хүүхдүүдийг бүртгэн авч хичээлээ эхэллээ.

    Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэсэн Монгол түмний ардын зүйр цэцэн үг байдаг билээ. Олон олон хүүхдийн хүслийг энэхүү хөтөлбөрөөр дамжуулан жаахан ч гэсэн биелүүлж буйдаа хувиасаа болон хөтөлбөрт багтсан хүүхдүүдийнхээ өмнөөс зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн дарга удирдлагад талархах нь зүйн хэрэг болов уу. Хүүхдийг бага наснаас нь төлөвшүүлж бүжгийн урлагаар хичээллүүлэх нь оюун ухаан, бие бялдрын хувьд, тэрчлэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдалд ч эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Бүжгийн урлагийг дэлгэрүүлж эрүүл зөв хандлаг зуршил бий болгох, хүүхэд бүрийн өрсөлдөх чадвар нэмэгдүүлэх, гоо зүйн мэдрэмж дээшлүүлэх, өв тэгш бие бялдрын хөгжилтэй эрүүл монгол ирээдүйг бүтээх эрхэм зорилго дэвшүүлэн алба хаагчдын хүүхдүүдэд чиглэн амжилттайгаар хичээллэж байна.

    Хүүхдүүд 3-н сарын турш “Монгол бүжиг, чөлөөт бүжиг” хосолсон ангид 1.30 минутын хугацаанд зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн спорт заланд суралцах бөгөөд суралцагч хүүхдүүд сар бүрийн 28 нд сурсан бүжгээрээ шалгалт өгөх, сонирхолтой хөгжөөнт тоглоомууд, хөтөлбөрийн төгсгөлд эцэг эх, гэр бүлдээ тайлан тоглолтоор бэлэг барих гээд олон олон арга хэмжээ багтжээ.

Ахлагч Н.Нарандэлгэр

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47667