• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ
Нийтэлсэн: 2022-05-30
Үзсэн: 112

МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ
Нийтэлсэн: 2022-05-30 Үзсэн: 112



    Хурандаа П.Мөнхбат захирагчтай Зэвсэгт хүчний 338 дугаар анги Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтан төлөвлөгөөний дагуу сурталчилгааны ажлыг зохион байгуулж явуулж байна.

    Ерөнхий боловсролын сургуулийн 1, 2, 4 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагчдад “Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдэвт яриа таниулга хийж сурагчдад эх орноо хайрлах сэтгэл, Монгол улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн түүхэн замнал зэрэг сонирхолтой яриа өрнүүлж асуулт, хариултын тэмцээн зохион байгуулан, шагнаж урамшууллаа. Арга хэмжээний төгсгөлд сурагчид төрийн дуулалаа дуулж, дурсгалын зургаа татуулав.  

    Мөн сурталчилгааны ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн “BBS TV” телевизтэй хамтран энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагчийг алдаршуулах, энхийг сахиулах ажиллагааны туршлага, сургамж, бахархалын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор “Энхийг сахиулагчийн бахархал” сэдэвт захиалгат нэвтрүүлгийг бэлтгэн 05 дугаар сарын 29-нд олон нийтэд хүргэлээ .

ДЭСЛЭГЧ Б.ПҮРЭВЛХАМ

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47669