• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГАЧИН ДАЙЧИД “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2022-05-23
Үзсэн: 157

БАРИЛГАЧИН ДАЙЧИД “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2022-05-23 Үзсэн: 157



    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож, 2030 он гэхэд 27 сая мод тарьж ургуулан ногоон орчныг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Дээрх зорилтын хүрээнд Барилга-инженерийн цэргийн удирдах газрын болон Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн энэ сарын сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Бургалтайн гол дахь тус ангийн “Мод үржүүлгийн газар”-т мод, нарийн ногоо тарих ажлыг хамтран зохион байгууллаа. Мод үржүүлгийн газарт өнөөдрийн байдлаар бургас 50000 ширхгийг суулгацаар, гацуур 1 кг (15000), шинэс 6 кг (80000), буйлс 6 кг (5000)-ыг тус тус үрээр тарьж, арчлан хамгаалж байна.

    Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь цаашид бургас 20000, улиас 20000, шар хуйс 20 кг, буйлс 30 кг-ыг тарихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн мод тарих ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхээс гадна хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, төмс, хүнсний ногоог хямдралтай үнээр алба хаагчдад олгож ар гэрийг нь дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47669