• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭНХЭР ДУУЛГАТАН” УРЛАГИЙН ХЭСЭГЧИЛСЭН ТОГЛОЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-05-20
Үзсэн: 80

“ЦЭНХЭР ДУУЛГАТАН” УРЛАГИЙН ХЭСЭГЧИЛСЭН ТОГЛОЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-05-20 Үзсэн: 80



       Хурандаа У.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн алба хаагчдын төлөөлөл Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын ард иргэд тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Цэнхэр дуулгатан” урлагийн хэсэгчилсэн тоглолтыг зохион байгуулсан билээ.

    Мөн уг тоглолтын үеэр ахлагчийн төлөөллөөс яриа таниулгыг хийсэн бөгөөд ажиллагааны үүрэг зориулалт, үүрэг гүйцэтгэх тухайн цаг үеийн нөхцөл байдал, цэрэг дайчдын сэтгэл зүй,  Монгол цэргийн дайчин уламжлал, эх оронч үзэл, хүмүүжил, Монгол цэргийн тэсвэр хатуужил, эх орны үнэ цэнэ хаана, юунд оршдог вэ? гэх зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан нь төгсөх ангийн сурагчдад урлагаар дамжуулан гоо зүйн мэдлэг олгохоос гадна эх орноо улам хайрлах сэтгэхүйг нэмэгдүүлсэн талархал, хайр, хүндэтгэл дүүрэн тоглолтыг үзэж сонирхууллаа.

    Хэсэгчилсэн тоглолтын төгсгөлд сумын засаг дарга, сургуулийн удирдлага, сурагчдаас талархалын үг сонссон нь бидний ажил мэргэжлийн хамгийн сайхан мөч байсан юм.

ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЧУХАЛ АЛХАМ БОЛОХ МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ ГЭЖ БУЙ СУРАГЧДАДАА ЭХ ОРНЫ ҮНЭ ЦЭНЭ ХААНААС ЯАЖ ҮҮСДЭГИЙГ БОЛОН

ЦЭРГИЙН ХҮН БАЙХ СЭТГЭЛ ЗҮЙГ БАГАХАН Ч ГЭСЭН ОЙЛГУУЛСАНД БИД БАЯРТАЙ БАЙНА. МИНИЙ МЭРГЭЖИЛ, БИДНИЙ БАХАРХАЛ

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47669