Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монголын ард түмний оюуны соёлын нандин өв болсон монгол бичгээ хадгалан хамгаалж, сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх идэвхийг өрнүүлэх, бүх нийтийг сургах, монгол бичгийн хэрэглэх орчныг бий болгох зорилгоор монгол бичгийн уралдааныг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний офицер ахлагч, ажилтан алба хаагч багш, судлаач, оюутан сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулан шилдгүүдээ тодрууллаа.
Тус уралдаан нийт таван төрлөөр явагдсан бөгөөд Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүнээс уран бичлэгийн төрөлд Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн соёл хүмүүжлийн офицер ахлах дэслэгч Б.Долгорсүрэн тэргүүн байр, компьютерт эх бичвэрийг монгол бичгээр шивэх төрөлд Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хэрэг хөтлөгч ахлах ахлагч Д.Уянга дэд байрыг тус тус эзэллээ.
СОЁМБО РЕДАКЦ