• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2022-05-02
Үзсэн: 89

ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2022-05-02 Үзсэн: 89



Үрийнхээ төлөө тэмцэж яваа дэд хурандаа Б.Ууганбаяр, ахлагч С.Ганзаяа нарт эрхэм та туслаарай. Тус хэзээ ч багаддаггүй юм шүү. Бяцхан охин нь тархины үрэвсэл өвчнөөр оношлогдож, БНСУ-д 450 сая төгрөгийн хагалгаанд яаралтай орох болсны дагуу аав, ээж нь болоод ЗХЖШ, ОБЕГ, Төрлийн цэргийн командлалууд хандивын аян өрнүүлж, сайхан сэтгэлт ард түмэн, мөрдэс нэгт нөхдөөсөө тусламжийн гараа сунгахыг уриалсаар байгаа билээ.

Уриалгын дагуу зарим сайхан сэтгэлт түмэн олон, Зэвсэгт хүчин, Онцгой байдлын байгууллага, хамт олон хандивын аянд нэгдэж, тусламжийн гараа сунгаж байгаад офицер, ахлагчийнхаа гэр бүлийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Өчигдөр буюу 5 дугаар сарын 03-ны өдөр хурандаа Х.Батсайхан даргатай Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын хамт олон 1 сая төгрөг, хурандаа Б.Энхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн хамт олон 2 сая 470 мянган сэтгэлийн хандив илгээснээ гардуулж, бяцхан охиныг хурдан эдгэхийг ерөөлөө.

Мөн 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар ОБЕГ-ын харьяа ДССЗТөв-113 дугаар ангийн хамт олон 450 мянган төгрөг, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийнхан 1 сая 100 мянган төгрөг хандивлаад байна.

Одоогоор 450 сая төгрөгийн 135 сая нь цуглараад байгаа учир сайхан сэтгэл олон түмэн, хамт олон, албан байгууллагыг цаг алдалгүй тусламжийн гараа сунгахыг дахин уриалж байна.

“Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэгчлэн яг одоо л бяцхан охины амь нас, эрүүл мэндийг аврахад сайхан сэтгэлт таны тусламж хэрэгтэй байна. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

ХАНДИВЫН ДАНС

ХААН БАНК: 5073035840

ГОЛОМТ БАНК: 4305125348

Данс эзэмшигч: Ээж-Сэргэлэн Ганзаяа

Харилцах утас С.Ганзаяа 88376062

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47669