• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГАЧИН ДАЙЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭЛЭЭ
Нийтэлсэн: 2022-04-27
Үзсэн: 82

БАРИЛГАЧИН ДАЙЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭЛЭЭ
Нийтэлсэн: 2022-04-27 Үзсэн: 82



     Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа Б.Ууганбаярын гурван настай охин У.Маргадын БНСУ-д хийлгэх яаралтай мэс заслын эмчилгээний зардалд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хандаж гаргасан “Сайн үйлсийн аян”-ы уриалгыг дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

     

    Тодруулбал, өчигдөр буюу 04 дүгээр сарын 27-ны өдөр хурандаа Б.Дорждэрэм захирагчтай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн нийт алба хаагчдаас цуглуулсан сэтгэлийн хандивыг тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Гантөмөр гардуулан өгч, бяцхан охиноо сайн эмчлүүлээд эх орондоо хурдан ирэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлжээ.

Холбоотой мэдээ
ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-16 Үзсэн: 47669