• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА КАТАР УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2016-04-07 15:08:16
Үзсэн: 118

ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА КАТАР УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2016-04-07 15:08:16 Үзсэн: 118



      ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид Катар Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Гханем Бин Шахеен Аль Гханемийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Айчлалын үеэр бүрэлдэхүүн Далай, тэнгисийн аюулгүй байдлыг батлан хамгаалах талаарх Дохагийн олон улсын үзэсгэлэн, бага хурал - V (DIMDEX - V)-д оролцжээ. Далай, тэнгисийн аюулгүй байдлыг батлан хамгаалах талаарх Дохагийн олон улсын үзэсгэлэн, бага хурал нь 21 дүгээр зуунд тохиолдож буй далай, тэнгисийн аюулгүй байдлын хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, батлан хамгаалах үүргийг биелүүлэх чадавхийг дээшлүүлэхэд сүүлийн үеийн техник технологи ашиглах боломжийг оролцогч орнуудад санал болгох, тэдний санал бодлыг сонсох, нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой аж. Энэхүү арга хэмжээнд дэлхийн тэргүүлэгч орнууд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулан оролцдог байна. Айлчлалын үндсэн зорилго нь Далай, тэнгисийн аюулгүй байдлыг батлан хамгаалах талаарх Дохагийн олон улсын үзэсгэлэн, бага хуралд оролцох, Катар Улсын Эмирийн цэргийн зөвлөх, хошууч генерал Хамад бин Али Аль-Аттияа, тус улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Гханем Бин Шахеен Аль Гханемтай тус тус уулзаж, яриа хэлэлцээ хийж, хоёр орны Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааг боломжит чиглэлүүдээр өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцох, Катар Улсын Зэвсэгт хүчний  үйл ажиллагаатай танилцах зорилгыг агуулжээ. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа айлчлалын эхний өдөр  “Дохагийн олон улсын үзэсгэлэн, бага хурал – V”-ийн нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, БНТУ-ын Батлан хамгаалахын сайд, Беларусь Улсын ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга нартай уулзаж, санал солилцжээ. Энэ үеэр Катар Улсын Эмирийн цэргийн зөвлөх, хошууч генерал Хамад бин Али Аль-Аттияа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Давааг хүлээн авч уулзсан байна.

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 256