Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэйг 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтаар хоёр орны зэвсэглэл техник, цэргийн хамтын ажиллагаа, хамтарсан сургалт дадлагад оролцох, зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм.
Дэд хурандаа З.АЛТАНЗОРИГ