• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58
Үзсэн: 257

БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 257



         Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Зафер Атеш, Батлан хамгаалахын атташе хурандаа Өзгүр Назын Унсал нарыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав.

       Уг уулзалтаар хоёр орны цаашдын Батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн энэ үеэр Бүгд Найрамдах Турк Улс "Хааны эрэлд-2023" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Тусгай хүчний салааг анх удаа оролцуулна гэдгээ мэдэгдэв.

Хошууч Б.СЕРГЕЙ