• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ
Нийтэлсэн: 2022-11-30 09:11:45
Үзсэн: 320

АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ
Нийтэлсэн: 2022-11-30 09:11:45 Үзсэн: 320



           Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба 11 дүгээр сарын 29-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Брайн Хаарт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны цэргийн хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж буйг онцлон, ирэх 2023 онд Монгол Улс, АНУ-ын Аляск мужийн түншлэлийн хөтөлбөрийн 20 жил, Монгол Улсын Зэвсэгт хүчин НАТО-гийн тэргүүлсэн эвслийн цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсний 20 жил, "Хааны эрэлд" олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль зохион байгуулагдаж эхэлсний 20 жилийн ойг тус тус зохион байгуулж явуулах талаар харилцан санал солилцов.

Хошууч Б.СЕРГЕЙ