Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас болон Япон Улсаас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа (Тэнгисийн цэргийн ахмад) Колин Виллиамс, атташегийн туслах Николас Жастин нарыг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтаар шинээр томологдсон Английн Батлан хамгаалахын атташегийн төлөөлөгч нартай танилцаж, цаашид хоёр орны цэргийн хамтын ажиллагаа, харилцааг улам хөгжүүлэх болон бусад арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Дэд хурандаа З.АЛТАНЗОРИГ