ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа Австрали улсаас БНСУ-д Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе, хурандаа Николас Болтонтой уулзалт хийв. Уулзалтын үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа Монгол Улс, Австрали улсын харилцаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаа, тэр дундаа сургалт, бэлтгэлийн чиглэлээр ихээхэн ахицтай ажиллаж байгааг онцолсон. Мөн Австрали улстай энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр нягт хамтран ажиллах боломжтойгоос гадна инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр хамтарч, харилцан туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
