• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Монгол Улс дахь албан ёсны айлчлалаа хийлээ
Нийтэлсэн: 2018-10-24 11:45:27
Үзсэн: 109

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Монгол Улс дахь албан ёсны айлчлалаа хийлээ
Нийтэлсэн: 2018-10-24 11:45:27 Үзсэн: 109



    ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Монгол Улс дахь албан ёсны айлчлалаа хийлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг БХЯ-ны Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүн хүндэтгэн угтлаа. 
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нарын уулзалт хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийснээр эхэлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. 
Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх чиглэлүүдийг тусгагджээ.

    Айлчлалын үеэр Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд, тэр дундаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай нэг техникүүдийг буцалтгүй тусламжаар олгосныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгу албан ёсоор гардуулан өглөө. Тэрээр Монгол Улс, ОХУ-ын 4 удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын гэрэлт хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн бөгөөд дэлхийд ганцхан байдаг Г.К.Жуковын музейгээр зочилсоноор түүний манай улсад хийж буй айлчлал үүргэлжилж байна. Сергей Кужугетович Шойгу ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд түүнийг ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй 5 генерал, 14 төлөөлөгч, Элчин сайд, цэргийн атташе, хэвлэл мэдээллийн 12 ажилтан дагладан ажиллаж байна. Энэхүү айлчлал нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын манай улсад айлчилж буй 10 жилийн дараах айчлал юм. 2008 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков айчилж байсан байна.

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 257