• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРГИЙН МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-10-25 15:31:23
Үзсэн: 327

“ЦЭРГИЙН МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-10-25 15:31:23 Үзсэн: 327



 

         Умард Атлантын гэрээний байгууллага (NATO)-оос Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх “Deep Mongolia” хөтөлбөрийн хүрээнд Цэргийн манлайллын талаарх Монгол Улсын Зэвсэгт хүчний хэтийн төлөв, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодотгох зорилготой сургалтыг энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

         Энэхүү сургалтын хүрээнд Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Сургалтын бодлогын газрын дарга бригадын генерал Г.Болор, БСТГ-ын даргын орлогч, Цэргийн бодлогын хэлтсийн дарга хурандаа Ш.Амарбаясгалан, АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар НАТО-ийн сургагч багш нарыг ЗХЖШ-т хүлээн авч уулзсан юм.

       Энэ үеэр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор хэлсэн үгэндээ, “Тус хөтөлбөрөөр бид олон улсын цэргийн сургалт бэлтгэл, манлайлагч алба хаагчдыг хэрхэн бэлтгэдэг талаар туршлага судлахын зэрэгцээ үүнийг Монгол Улсын Зэвсэгт хүчин цаашдын хөгжлийн бодлогодоо хэрхэн нутагшуулах талаар санал зөвлөмжийг солилцож ажиллана. Энэ удаагийн сургалтад голчлон ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдийг хамруулахаар төлөвлөсөн” хэмээлээ.

Эх сурвалж "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 257