• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОШУУЧ ГЕНЕРАЛ КРИСС СМИТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2022-06-21 16:01:05
Үзсэн: 140

ХОШУУЧ ГЕНЕРАЛ КРИСС СМИТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2022-06-21 16:01:05 Үзсэн: 140



        Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг энэ сарын 21-ний өдөр Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын орлогч дарга хошууч генерал Крисс Смитийг Зэвсэгт хүчний Жанжин штабт хүлээн авч уулзлаа.

       Хошууч генерал Крисс Смит нь тус албан тушаалд томилогдохоосоо өмнө Австрали Улсын Хуурай замын цэргийн Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан ба Ирак, Афганистан, Ливан, Рванда улсад тус тус үүрэг гүйцэтгэсэн туршлагатай юм.

       Уулзалтаар талууд хоёр улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалтуудын хүрээнд санаачлан төлөвлөсөн ажил, арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн өргөжиж байгааг цохон тэмдэглэж, энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад амжилт хүссэнээр өндөрлөлөө.

Хошууч Ц.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 256