• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХБНГУ-ЫН ЗХЖШ-ЫН ДАРГА ГЕНЕРАЛ Э.ЦОРНТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
Нийтэлсэн: 2022-06-20 13:15:17
Үзсэн: 136

ХБНГУ-ЫН ЗХЖШ-ЫН ДАРГА ГЕНЕРАЛ Э.ЦОРНТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
Нийтэлсэн: 2022-06-20 13:15:17 Үзсэн: 136



        Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзоригийн урилгаар ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Эбэрхард Цорн манай улсад ажлын айлчлал хийж байна. Энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг Төрийн хүндэт харуулын хамт ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Эбэрхард Цорныг хүндэтгэн угтаж, хэлэлцээ хийлээ.

  

        Уулзалт, хэлэлцээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хурандаа С.Самдангэлэг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн хурандаа Д.Эрдэнэбилэг нар оролцов.

        Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ёорн Розенберг, ХБНГУ-ын ЗХЖШ-ын даргын туслах дэд хурандаа Бьёорн Андэрсэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэль Россбах, ХБНГУ-аас Монгол Улсыг БНХАУ-д хавсран суугаа Батлан хамгаалахын атташегийн бие төлөөлөгч Клаус Ломаннс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний уулын явган цэргийн 23 дугаар бригадын Сургалтын бүлгийн дарга дэд хурандаа Ёоханнес Швеглер, ХБНГУ-ын ЗХЖШ-ын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн хошууч Дийркс Ким Кристин, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны протокол хариуцсан мэргэжилтэн, орчуулагч Б.Оюунсүрэн нар оролцсон юм.

        Уулзалт, хэлэлцээний эхэнд Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “ХБНГУ-ын ЗХЖШ-ын дарга эрхэм генерал Цорн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Розенберг болон эрхэм хатагтай, ноёд Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө миний урилгыг халуун дотноор хүлээн авч, манай оронд айлчилж буй эрхэм генерал Танд талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай морилохыг хүсье. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, эрх тэгш харилцаа бүхий гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлэх үйлсэд хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал түлхэц болж, түүхийн хувьд үнэтэй байр суурийг эзэлж ирсэн, тэр дундаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хоорондын ойр дотно харилцаа, хамтын ажиллагаа амжилттайгаар тасралтгүй хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж байгаа”-г онцлоод талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.

       Үүний дараа Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Эбэрхард Цорн нар харилцан санал солилцлоо.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 257