• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.БААТАР БҮС НУТГИЙН БАГА ХУРАЛД ЦАХИМААР ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2021-05-28 09:40:45
Үзсэн: 232

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.БААТАР БҮС НУТГИЙН БАГА ХУРАЛД ЦАХИМААР ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2021-05-28 09:40:45 Үзсэн: 232



Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны бүсийн нутгийн форумын 18 дахь удаагийн аюулгүй байдлын бодлогын бага хурал өнөөдөр цахимаар явагдлаа. Бага хуралд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар оролцсон юм. Форумаар бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдалд тулгарч буй бэрхшээлүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ өнөөгийн болон ирээдүйн аюулгүй байдлын заналхийлэл, сорилтууд, дэд бүс нутаг дахь Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны талаар оролцогч орнууд байр сууриа илэрхийлж, харилцан ярилцжээ.

Энэ удаагийн хурлыг Бруней Улсын Батлан хамгаалах яам зохион байгуулсан бөгөөд Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбооны Бүс нутгийн форумын гишүүн болон Азийн бусад орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын удирдах албан тушаалтнууд оролцсон байна.

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 256