
Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Б.Баатар 4 дүгээр сарын 2-ны энэ өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филипп Лүүг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд хурандаа Филипп Лүү "Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагчаар томилогдсонд баяр хүргэе. Шинээр байгуулагдсан командлалыг эмхтгэн зохион байгуулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх гээд их ажил таны өмнө байгаа ч гэсэн биднийг цаг заваа гарган хүлээн авч уулзсанд баярлалаа" гээд тусгай хүчний цэргийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ярилцлаа.

Талууд уулзалтаар тусгай хүчний цэргийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтарсан сургалт дадлагыг тогтмол зохион байгуулах талаар ярилцсан юм. Ялангуяа хоёр улсын Зэвсэгт хүчин хамтран жил бүр зохион байгуулдаг тусгай хүчний чиглэлийн хамтарсан сургалт, дадлагуудын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа тодотгосон юм.
