• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Ахлах хурандаа Бао Юйхай: ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УУЛ, УСААР ХОЛБОГДСОН НАЙРСАГ ХӨРШҮҮД ЮМ
Нийтэлсэн: 2021-03-16 15:43:51
Үзсэн: 108

Ахлах хурандаа Бао Юйхай: ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УУЛ, УСААР ХОЛБОГДСОН НАЙРСАГ ХӨРШҮҮД ЮМ
Нийтэлсэн: 2021-03-16 15:43:51 Үзсэн: 108



БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Бао Юйхай:

-Монгол Улсын Зэвсэгт хүчин 1921 онд үүсэн байгуулагдсан бөгөөд энэхүү 100 жилийн хөгжлийн түүхэн замналын явцад фашизмын эсрэг дайнд гавьяа байгуулж, НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Энэ онд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Миний бие Хятадын Ардын чөлөөлөх армийн нэрийн өмнөөс Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ баяр хүргэе!

Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон найрсаг хөршүүд билээ. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын цэргийн харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлд тасралтгүй өргөжин хөгжиж, Зэвсэгт хүчин хоорондын итгэлцэл улам гүнзгийрч байна.

Шинэ төрлийн коронавируст халдварын цар тахал дэгдсэнээс хойш хоёр улсын Зэвсэгт хүчин харилцан бие биедээ тусалж, цар тахлын эсрэг хамтран тэмцэж ирсэн нь Монгол, Хятад Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрснийг харуулж байгаа төдийгүй хоёр улсын ард түмэн, Зэвсэгт хүчин хоорондын найрамдлын илэрхийлэл болж байна.

Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ Хятад, Монгол хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Зэвсэгт хүчний харилцаа шинэ түвшинд хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 257