• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэд хурандаа К.Хигашияа: ХОЁР УЛСЫН ЦЭРГИЙНХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨН ХҮРЭЭНД ХӨГЖИЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-03-16 15:39:35
Үзсэн: 103

Дэд хурандаа К.Хигашияа: ХОЁР УЛСЫН ЦЭРГИЙНХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨН ХҮРЭЭНД ХӨГЖИЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-03-16 15:39:35 Үзсэн: 103



Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе, дэд хурандаа К.Хигашияа:

-Миний бие 2019 оны 6 дугаар сард Монголд томилогдож ирсэн бөгөөд нэг жил зургаан сарын хугацааг үдсэн байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний талаарх өөрийн бодлоо та бүхэнтэй хуваалцах завшаан тохиосонд баяртай байна.

Нэгдүгээрт, монгол цэрэг бол маш эрэмгий зоригтой, тэвчээр хатуужилтай гэдгийг онцолмоор байна. Монголын олон цэрэг эрс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа болон ИБНАУ-д үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй үүнийг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлдэг билээ. Мөн Монголын Зэвсэгт хүчин дотоодын бүтээн байгуулалтын ажилд ч амжилттай оролцож байна. Миний бие өөрийн биеэр бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгааг хараад сэтгэл минь ихэд хөдөлсөн.

Хоёрдугаарт, Монгол Улсын батлан хамгаалах салбар олон улсын хамтын ажиллагаа, харилцаагаа идэвхтэй өрнүүлдэг. Энэхүү хамтын ажиллагаа, харилцаа нь олон улсын энх тайван, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулдаг билээ. Япон, Монгол хоёр улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа олон төрлөөр явуулж ирсэн. Өнгөрсөн оны хувьд цар тахлын улмаас хамтран зохион байгуулдаг арга хэмжээнээс эхлээд олон үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа хэдий ч энэ онд цар тахлыг даван туулж батлан хамгаалах хамтын ажиллагаа улам идэвхжих болно гэдэгт итгэлтэй байна.

Гуравдугаарт, цэргийн эмэгтэй алба хаагчид амжилттай ажиллаж байгаа явдал. Миний хамтран ажилладаг БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Д.Энхтүвшин болон ахмад Э.Тэлмүүн мөн зохион байгуулалтын ажлыг хариуцдаг албан хаагчид ч гол төлөв эмэгтэй алба хаагчид байдаг. Хариуцлагатай албан тушаалыг ч мөн адил эмэгтэй алба хаагчид хашдаг. “Соёмбо” сониныг уншиж байхад ч эмэгтэй алба хаагчдын ажил, амжилтын талаар нийтлэл их гардаг. Үүнд сэтгэл хангалуун байдаг юм. Монголын Зэвсэгт хүчин бол өндөр сахилга бат, ёс суртахуунтай бөгөөд хүчирхэг гэдгийг баярын энэ өдөр онцлон хэлэхийг хүсэж байна. Цаашид Монгол, Японы Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулан хүчин зүтгэх болно.

Монгол Улсын төлөө хүчин зүтгэж буй та бүхэнд эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 257