• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭЖЭЭ
Нийтэлсэн: 2021-03-19 14:00:05
Үзсэн: 192

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭЖЭЭ
Нийтэлсэн: 2021-03-19 14:00:05 Үзсэн: 192



   

   Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төр, засгийн удирдлага, НҮБ болон цэргийн хамтын ажиллагаатай улс орнууд, төрийн цэргийн байгууллагуудаас Зэвсэгт хүчний Жанжин штабт баярын мэндчилгээ ирүүлсээр байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэндчилгээнд “Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаа бөгөөд цар тахлын амаргүй хүнд цаг үеийг ч үл харгалзан хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байгаа билээ. Дэлхий дахины, тэр дундаа Энэтхэг-Номхон далайн бүсийн энх тайван, аюулгүй байдлын төлөө та бүхний удаа дараа оруулсан хувь нэмэр урт удаан хугацааны туршид үргэлжлэх үр нөлөөг үзүүлсэн билээ. Та бүгдийн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан үнэтэй хувь нэмэрт дахин талархал илэрхийлье. “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе” гэсэн байна.

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 257