• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХБНГУ-ЫН ЦЭРГИЙН АТТАШЕГААС МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-03-17 17:59:02
Үзсэн: 218

ХБНГУ-ЫН ЦЭРГИЙН АТТАШЕГААС МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-03-17 17:59:02 Үзсэн: 218



“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь ХБНГУ-ын ЭСЯ-ны дэргэдэх цэргийн атташегийн албанаас Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд “ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташегийн алба нь Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд баяр хүргэж байна. ХБНГУ болон Монгол Улсын хамтран хөгжүүлсэн цэргийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин ХБНГУ-ын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хамгийн сайн түншлэгч улсын нэг юм. Ялангуяа Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн ажиллагаанд 10 гаруй жил хамтран оролцож байгаад ХБНГУ байнга талархаж байдаг. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлт, чадварлаг байдлаараа тэргүүлэгч нь байдаг юм. Хоёр улсын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд үргэлж идэвх санаачилгатай ажиллаж байгаа Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газар, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийнхэнд талархал илэрхийлье” гэжээ.

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 257