• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Адмирал Ф.Давидсон: ХОЁР УЛСЫН ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ БЭХЖИЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-02-15 17:17:40
Үзсэн: 270

Адмирал Ф.Давидсон: ХОЁР УЛСЫН ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ БЭХЖИЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-02-15 17:17:40 Үзсэн: 270



   

  Цэргийн харилцаа, хамтын ажиллагаатай дэлхийн улс орнуудаас Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагуудад мэндчилгээ ирүүлсээр байна. Үүний нэг нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал бөгөөд мэндчилгээнд “Цэргийн эрхэм анд хошууч генерал Д.Ганзориг танд болон Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Америкийн Нэгдсэн Улсын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс сар шинийн баярын мэндийг хүргэж байна. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хэдэн сая хүн энэхүү “цагаагчин” үхэр жилийг баяртайгаар угтаж байна. Учир нь уламжлал ёсоор үхэр жилийг хичээл зүтгэл, итгэл найдвар, хүч чадал, шийдэмгий байдлыг илэрхийлдэг гэж би үздэг. Энэхүү билэгдэл ёсоор 2021 онд бидний хамтын ажиллагаа улам бэхжиж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг нээлттэй-чөлөөт бүс нутаг болгохын төлөө ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Бидний цэргийн хамтын ажиллагаа хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлж байгаа гэдэгт итгэл төгс байна. Таныг хүндэтгэсэн, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлагч, адмирал Ф.Давидсон” гэсэн байна

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 257