• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АВСТРАЛИ УЛСААС 43 САЯ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Нийтэлсэн: 2017-09-08 16:14:17
Үзсэн: 83

АВСТРАЛИ УЛСААС 43 САЯ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Нийтэлсэн: 2017-09-08 16:14:17 Үзсэн: 83



    Цэргийн төв эмнэлгийнхэн “Хүүхдийн тасаг”-аа нээж, багачуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлсээр нэг жил болж байна. Тэд хүүхэд багачуудад эрүүл ахуйн стандартад нийцсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн тулд “Хүүхдийн төлөө хамтдаа” төсөл санаачилсан нь удахгүй хэрэгжих боломжтой болжээ. Тодруулбал, Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри төслийг дэмжихээ илэрхийлж, хоёр тал гарын үсгээ зурсан байна. Төслийн хүрээнд хүүхдийн эмнэлгийн стандарт ор, цахилгаан соронзон аппарат, эхо дуран, амьсгалын аппарат зэрэг найман нэр төрлийн тоног төхөөрөмж авахад шаардагдах 43 сая төгрөгийг Австрали улсаас хандивлах юм.

     Төсөл 2018 он хүртэл үргэлжлэх бөгөөд орчин үеийн  тоног төхөөрөмж авч, тасгийн тохижилтод анхаарах юм байна.

 

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 257