
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов тэргүүтэй ОХУ-ын БХЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзалаа. Уулзалтын хүрээнд хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ айлчлалын хүрээнд “Монгол Улсад айлчилж, энэ үеэр Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай Засгийн газар хоорондын протокол”-д ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан нар гарын үсэг зурав.
Энэ протоколд гарын үсэг зурснаар урьд өмнө хэлэлцэж тохирсон асуудлаар гэрээ байгуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж бүрдэж байна.
