
Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албанаас Зэвсэгт хүчний 150, 303 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Монгол улсын Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн заалтуудаар сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөнд оролцох үедээ хууль, дүрмээ баримтлан оролцох талаар анхааруулга сэрэмжлүүлгийг өгсөн юм. Эрхэм жолооч Таныг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, аюулгүй байдлаа үргэлж хангаж байхыг уриалж байна.
Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын алба