• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БХЯ-Д ХООРОНДЫН 13 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТААР...
Нийтэлсэн: 2025-02-11 11:42:55
Үзсэн: 72295

МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН БХЯ-Д ХООРОНДЫН 13 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТААР...
Нийтэлсэн: 2025-02-11 11:42:55 Үзсэн: 72295



   Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид 02 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд БНЭУ-д зохион байгуулагдаж буй Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт, мөн “Аэро Энэтхэг-2025” Батлан хамгаалахын 15 дахь удаагийн олон улсын арга хэмжээнд тус тус оролцлоо.

  Монгол Улс, БНЭУ-ын БХЯ-д хоорондын 13 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хоёр орны цэргийн итгэлцлийг бэхжүүлсэн, тодорхой тохиролцоонд хүрсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

  Зөвлөлдөх уулзалтын үеэр бригадын генерал Д.Ганхуяг манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тохиролцсон, үр дүнтэй Зөвлөлдөх уулзалт болсныг онцлоод Монгол, Энэтхэг хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад Монгол Улсын Батлан хамгаалах яам бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74669
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69604
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50445