• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭЦЭН БУУГАА МӨРЛӨСӨН ЦЭРЭГ ЭРСД, ЦЭРЭГ ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-01-23 11:23:21
Үзсэн: 49930

ЦЭЦЭН БУУГАА МӨРЛӨСӨН ЦЭРЭГ ЭРСД, ЦЭРЭГ ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-01-23 11:23:21 Үзсэн: 49930



    Зэвсэгт хүчний 032, 015 дугаар ангид энэ сарын 21, 23-ний өдрүүдэд “МОНГОЛ ЭР ХҮН-ЭР ЦЭРЭГ” төслийн хүрээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар монгол эр хүний эрхэмлэх ёс, монгол хүний амьралын онцлогийн талаар өөрийн үзэл бодол болон цэргийн алба хаахын сайхныг нийт бие бүрэлдэхүүнд сурталчилан таниулж цэргийн албаар бахархах, урам зоригийг нэмэгдүүлэх бахдам сайхан яриаг өрнүүллээ.

    Энэ үеэр ардын жүжигчид маань ангийн байрлалтай танилцаж, дайчин алдрын танхимаар зочилж, хүндэт дэвтэрт сэтгэгдлээ үлдээлээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагвагийн ярианаас дурдвал “Би чинь ханиа л зөв сонгосон эрийн хуухь юмдаа” хэмээн бахдан мишээгээд эцэг, эхийгээ хайрлах тэр тусмаа хүнийг хайрлах тухай сургамжит сургааль үгсээ хайрлалаа. Тус уулзалтанд дэд түрүүч А.Пүрэврагчаа нь “Настан буурал эмээ” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж хүрэлцэн ирсэн хоёр сайхан буурайн сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болж өнгөрлөө.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446