• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУД ЧУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-12-11 16:59:25
Үзсэн: 384

БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУД ЧУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-12-11 16:59:25 Үзсэн: 384



    Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын биеийн тамир, спорт хариуцсан албан тушаалтнуудын мэргэжил, арга зүйн сургалт ҮБХИС-ийг түшиглэн явагдаж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх, ҮБХИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бригадын генерал С.Дашзэвэг, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн газрын дарга О.Баасан болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын биеийн тамир, спорт хариуцсан албан тушаалтнууд танхим, цахим хэлбэрээр оролцов.

    Тус сургалт гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд биеийн тамирын шинжлэх ухааны эрдэмтэн, докторуудын судалгааны бүтээлүүдтэй танилцаж онол арга зүйн илтгэлүүдийг сонсон, цэргийн биеийн тамир төдийгүй дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар санал бодлоо хуваалцаж нэгтгэн дүгнэх мэтээр өрнөнө.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446